ХАБЭА-н Зөвлөх үйлчилгээ

ХАБЭА-н зөвлөх үйлчилгээ нь Байгууллагуудад баг бүрдүүлж, хамтын оролцоонд тулгуурласан ХАБЭА-н удирдлагын тогтолцоог бий болгон дэмжих, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг үечлэн хянаж зааварчилгааг хэрэгжүүлдэгээрээ гол онцлогтой.

Иймд зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаа дууссаны дараа зөвлөх үйлчилгээний явцад бий болсон бүх мэдээлэл болон үр дүн, ноу хау нь захиалга өгөгч байгууллагын төслийн багийнханд үлдэнэ. Мөн нэгдсэн ХАБЭА-н Удирдлагын тогтолцооны системийг санал болгох, системийг нэвтрүүлсний дараах системийг ажиллуулах удирдах тогтолцоо болон сургалтыг хамруулан дараах 6-н үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой.

Үе шат Хугацаа
1 Байгууллагын хэмжээний одоогийн ХАБЭА-н түвшинг тогтоох 7 хоног
2 Зөвлөх үйлчилгээ болон асуудлын хувилбар шийдлийг санал болгох ХАБЭА-н түвшин тогтоосоноос 10-н хоногийн дараа
3

Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх

  • ХАБЭА-н бодлого
  • Байгууллагын ХАБЭА-н зохион байгуулалт ба төлөвлөлт
  • Хэрэгжүүлэлт ба үйлажиллагаа
  • Хяналт хэмжилт ба үнэлгээ
  • Сайжруулах арга хэмжээ
  • Дүгнэлт
6-9 сар
4 Цогц шийдлийн системийн загварыг санал болгох /Бүх бичиг баримтын иж бүрдэл загварууд бий болон ашиглагдах/ 1-2 сар
5

ХАБЭА-н системийг хэрэгжүүлж удирдах, ажилтанг сургах

  • ХАБЭА-н 8 төрлийнсургалтууд
  • Мэргэжил олгох, давтан сургах сургалтууд
  • Шалгалт, Атестатчлал
  • Баталгаажуулалт
Батлагдсан хөтөлбөрийн дагуу Сургалтын гэрээ тусдаа хийгдэж төлбөр тооцогдоно.
6 Эрсдэлийн үнэлгээг ажилбар тус бүрийг сонгон иж бүрнээр хийж эхний түвшинтэй харьцуулах, цаашид сайжруулах зарчмыг төлөвшүүлэх, системийг тогтмол сайжруулах, зөвлөх үйлчилгээний үр дүнгийн тайлан, мэдээлэл 10-25 хоног

Холбоо барих

Хаяг

ХУД, 1-р хороо, Эрэл 38-12 тоот

Утас

88111460 88819180