Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн сургалтууд

Манай байгууллага нь: Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн сургалтуудыг байнга явуулдаг бөгөөд, эдгээр сургалтуудын ерөнхий зорилго нь: Ажил олгогч, Хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтныг аюулгүй ажиллах арга барилд сургах, Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн хууль тогтоомжийн талаархи мэдлэг олгон осол эндэгдэлгүй, эрүүл ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэхэд мэргэжлийн зүгээс зааж зөвлөн дадал олгоход оршино.

ХАБЭА-н хуулийн 17-р зүйлд

  • 17.1. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь түр сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна.
  • 17.2. Энэ хуулийн 17.1-д заасан түр сургалт нь дараахь төрлөөр зохион байгуулагдаж болно гэжээ.
  • 17.3. Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна.
  • 17.4. Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна.
  • 17.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн түр сургалтын хөтөлбөр, шалгалт авах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  • 17.6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх харилцааг Боловсролын тухай хуулийн дагуу зохицуулна гэж заасан байна.

Манай сургалтын давуу тал нь: Олон жилийн дадлага, туршлагатай мэргэжлийн Зөвлөх, мэргэшсэн инженер-багш нар онол, практик хосолсон сургалт явуулж практик үйл ажиллагаанд заавар зөвлөмж өгдөг ба мэргэжлийн батламж олгоно.

Холбоо барих

Хаяг

БГД, 17-р хороо, Амарсанаагийн гудамж, АНКАРА ЦЕНТР төвийн 202 тоот

Утас

88111460 88819180